2 Зүтгүүр шатаж, 1 хүн амиа алджээ

timelive.mn 2024-01-2

Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт чиглэлийн 2 дахь километр” гэдэг газарт автозамын зорчих хэсгийн хажууд ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01 сарын 02-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автозамын зорчих хэсэгт “Бэйбэн норд бенз НД4250” загварын 2 зүтгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт  “Бэйбэн норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээг дотор 1 хүн /жолооч нь байж болзошгүй/ өртөж нас барсан тул цогцос болон хэргийн газрыг Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.