"Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хориг эсэхийг шийдэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.
Шүүх хурал 13:30 цагт эхлэх товтой байсан боловч Б.Баатар өөрийн биеэр оролцох хүсэлт илэрхийлсэн. Тэрбээр 14:00 цагт тус шүүхийн байранд ирж, шүүх хуралдаан эхэлсэн. Улмаар Б.Баатар өөрийг нь цагдан хорих эсэхийг шийдэх шүүгч Э.Энхтүвшингээс татгалзах хүсэлт гаргажээ.
Түүний хүсэлтийг тус дүүргийн Ерөнхий шүүгч Б.Халиун хүлээн авч, хэлэлцэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Хэрэв шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авбал дахин шүүгч томилж хэргийг хэлэлцэнэ. Харин хүсэлтийг нь хүлээж авахгүй бол Э.Энхтүвшин шүүгч дээр цагдан хорих эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Сэтгэгдэл үлдээх