Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсгол зохион байгуулахаар болжээ

2026 оны 09 сарын 28

Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” буюу АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ. 

Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны аравдугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг  2026 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэх юм байна. 

Жеффри Эпштейн нь Америк, Европын улс төр, бизнес, урлагийн маш олон алдартнуудтай дотно найзалж, тэднийг зугаацуулах охид бүсгүйчүүдийг олж өгдөг байсан гэгддэг. Тэрбээр шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.

зураг


 

Өмнөх мэдээлэл
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна
Дараагийн мэдээ
Өнгөрсөн шөнө гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 91 дуудлага бүртгэгджээ

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.