Хооллох соёл:
Танд хоол идсэний дараа бие тань нэг л хүнд оргиод, гэдэс тань хийгээр дүүрч, хоол сайн боловсорч чадахгүй байгаа мэт мэдрэмж төрдөг үү?
Бидний хэрэглэсэн хүнс яг л дэс дарааллаараа ходоодонд орж, холилдож биш давхарга, давхаргаараа хадгалагддаг гэнэ. Эрүүл зөв хооллохын тулд дэс дарааллаа ягштал баримтлан идвэл зөв хооллолт болдгийг эрдэмтэд тогтоожээ. Таны ходоод угаалгын машин шиг бүхнийг хооронд нь хольж биш давхарлаж хадгалан дэс дараатай боловсруулдаг болохыг нотолжээ.
1.Шөл болон өөр шингэн хоол иднэ.
2.Шөлний өмнө ногооны с алат идэх нь зохимжтой. Хэрэв бэлдсэн бол шүү дээ.
Харин идэхээсээ өмнө шингэн зүйл аль болох уухгүй байгаарай. Учир нь ходоодны үйл ажиллагаанд хатуу, нягт хүнснээс түрүүлж шингэн зүйлс боловсруулагддаг. Ийм болохоор хоол идэх үедээ ус, цай болон бусад шингэнийг их хэмжээгээр уух нь хоол боловсруулалтад саад болдог. Мөн цөс шингэлж, түүний үр ашгийг бууруулдаг байна.
4. Болгосон хүнсний дараа түүхий ногоо, жимс идвэл ходоод боловсруулах чадваргүй байдаг аж.
Хоолны өмнө идэх түүхий салатандаа дараах ногоонуудыг хийж болно. Үүнд: Байцаа, салатны навч, өргөст хэмх, лууван, улаан лооль, сельдерей, чинжүү, яншуй, базилик, гааны навч, цагаан манжин орно. Дээрээс нь хулууны үр эсвэл наранцэцгийн үр цацаж болно.
Хоёрдугаарт. Чанасан, шарсан, жигнэсэн гэх мэт болгосон ногооноос бүрдэнэ. Үүнд: Аспарагус, байцаа, цэцэгт байцаа, лууван, вандуй, брокколи, хулуу, мөөг болон бусад эрүүл, шинэхэн ногоог оруулж болно. Ногоогоо бэлтгэхдээ тохируулж болгох нь маш чухал. Хэт их болгосон, эсвэл бага зэрэг түүхий байвал аль, аль нь хорт бодис ялгаруулж, биед сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Гурвадугаарт. Гурав дах үе шатыг будаа болон бусад үр тарианаас бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд: Цагаан, шар, бор болон басмати будаа, булгур, бүхэл үрийн кускус, киноа, амарант, овъёос, бүхэл үрийн гоймон зэрэг бусад үр тарианы гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс сонгож болно.
Мөн санал болгох өөр нэг үе шат бол шош болон вандуйнууд юм. Буурцаг, шош, вандуй, сэвэг зарам, ангаахай шош, бөөр шош, лима шош гэх мэт орцоор хоолоо баяжуулаарай.
Хэрэв та малын гаралтай уураг их хэрэглэдэг бол гурав болон дөрөв дэх үе шатыг алгассан нь дээр. Учир нь цардуул агуулсан хүнс болон амьтны гаралтай хүнс хоорондоо тийм ч сайн зохицдоггүй. Жишээ нь төмс ба мах, эсвэл загас ба будаа зэрэг бүтээгдэхүүнийг хослуулж идвэл ходоод сайн шингээхгүй, удах болно. Махыг боловсруулахад хүчиллэг шүүрэл шаардагддаг бол төмсийг шингээхэд шүлтлэг шүүрэл шаарддаг. Тэгэхээр эднийг хамт идсэнээр эдгээр шүүрэл бие, биенээ саармагжуулж, идсэн хоолны ихэнх нь боловсрохгүй хоцордогоос болж хоол ходоодонд муудаж эхэлдэг. Үүнээс болж улаан хоолойн сөргөө гэх өвчин үүсдэг.
Тэгэхээр ходоодны үйл ажиллагаагаа дэмжихийн тулд хүнсний ногоогоо аль болох их хэмжээгээр оруулсан байх ёстой. Мэдээж хоол болгон үргэлж эдгээр 4-5 үе шатнаас бүрдсэн байх албагүй. Харин ч болж өгвөл цөөн төрлийн хоол (3-5 төрөл) идвэл та өөрийнхөө хоол боловсруулах системийн ажлыг хөнгөвчилж өгнө. Ингэснээр таны бие маш их баярлах болно шүү.