Супер сугалааны 50 саяын азтан тодорсонгүй

2019-02-18 104 0

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.

Нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн нийт 23.905.820 баримт бүртгэгдсэнээс:

  • 30 мянган төгрөгийн азтан 21.356
  • 100 мянган төгрөгийн азтан 2.202
  • Нэг сая төгрөгийн азтан 185
  • 5 сая төгрөгийн азтан 27 тус тус тодорлоо.
  • 50 саяын супер шагналд 27575743 дугаар тохирсон боловч азтан тодорсонгүй.

Таван саяын азтанаар 27, арван саяын азтанаар нэг хүн тодорлоо

Энэ оноос сугалааны тохирлын системд өөрчлөлт орсон бөгөөд баримтын сүүлийн

3 орон таарахад 30 мянга

4 орон таарахад 100 мянга

5 орон таарахад 1 сая

6 орон таарахад 5 сая

7 орон таарахад 10 сая

8 орон таарахад 50 сая төгрөг хожих боломжтой байжээ. 2018 онд сүүлийн орон таарахад 50 мянган төгрөг хождог байв.

Холбоотой мэдээ