Дэлхийн шилдэг 13 авьяастанд О.Энх-Эрдэнэ багтжээ

2019-02-13 1296 0

The World’s Best Америкийн CBS телевизийн нэвтрүүлэгт Монгол Улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцож 97 оноогоор эхний шатаа амжилттай давж чадсан билээ.

Энх-Эрдэнэ “Amarillo by Morning” дуугаар оролцож үндсэн 3 шүүгчээс 50, 48, 45 оноо харин туслах 50 шүүгчээс нэгээс бусад нь оноогоо өгснөөр дараагийн шатанд шалгарч үлдсэн юм.

Ийнхүү тус шоунаас одоогоор дэлхийн 13 шилдэг авьяастан шалгарч үлдээд байна. Тэдний дунд Казахстан Улсыг төлөөлөн Монголын Казах үндэстний төлөөлөл Димаш Кудайберген  оролцож, мөн эхний шатаа давж  чадсан бөгөөд шүүгчдээс авсан үнэлгээгээр О.Энх-Эрдэнийн өмнө орлоо.

О.Энх-Эрдэнэ өмнө нь “Монгол” HD телевизийн “Авьяаслаг Монголчууд 2016” шоу нэвтрүүлэгт оролцож, ялагчаар шалгарч байв.

Дашрамд дурдахад, Тус телевизийн шоу нэвтрүүлгийн туслах шүүгчдийн бүрэлдэхүүнд 38 орны, урлаг, соёлын салбартаа нэр хүндтэй 50 эрхэм ажиллаж байна. Тэдний нэгээр Монгол Улсын иргэн, реппер, продюссер О.Баярсайхан буюу Рокит бэй багтжээ.

Холбоотой мэдээ