Байнгын хороогоор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг 100 хувь дэмжлээ

2019-02-01 719 0

Өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Түүний нэрийг Ерөнхий сайд дэвшүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд асуулга асууж, дэмжин УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар оруулахаар болсон юм.

УИХ дахь МАН-ын бүлэг 20.00 цаг хүртэл хуралдаж, 100 хувийн саналаар УИХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн.

Харин өнөөдөр өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд 19 гишүүнээс 13 нь оролцож, 100 хувийн саналаар дэмжлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нэр дэвшиж буй ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хандан “Та одоо дээрээ ганцхан даргатай болсон. Тэр нь хууль. Хуулийг дээдэлж, хуульд нийцүүлэн ажиллаарай” хэмээн захилаа. 

Холбоотой мэдээ