МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. УЗ-өөс УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулах юм.
УИХ-ын дарга огцрох тухай яригдаж эхэлснээс хойш чамгүй олон хүний нэр сонсогдож байсан ч өнөөдөр ийнхүү эцэслэнэ. МАН-ын дарга У.Хүрэлсүх намын даргын хувиар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлжээ. МАН-ын Удирдах зөвлөл түүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж УЗ-ийн гишүүдийн саналаар шийдэх юм.