Малын генетик нөөцийн талаар ярилцлаа

2019-01-30 198 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-182 дугаар тушаалаар ХХААХҮЯ-ны дэргэдэх Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны ажиллах журам, хорооны бүрэлдэхүүнийг баталсан юм.

Зөвлөлдөх хороо нь мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлэх талаар санал боловсруулах, малын генетик нөөцийг хамгаалах, ашиглах, судлан хөгжүүлэх, тогтвортой ашиглах, сайжруулах, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлд ажиллана. Мөн үүлдэр ашиг шимийн зөвлөлийн үйл ажиллагаанд чиглэл, зөвлөмж өгөх, малын генетик нөөциийн төлөв байдлын талаар дүгнэлт гаргах, дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнд малын ашиг шимийн чиглэл тус бүрийн мэргэжлийн холбоо, үүлдрийн зөвлөлийн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий 19 гишүүн багтсан бөгөөд хорооны даргаар ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ерөнхий мал зүйч томилогдсон бол нарийн бичгийн даргаар тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ