Катодын цэвэр зэс үйлдвэрлэгч “Эрдмин” компани зэс тууз үйлдвэрлэж эхэллээ. Тус компани БНХАУ-ын “Changzhou Aibang” компанийн тоног төхөөрөмжийг ашиглан 50 мм-ийн өргөнтэй, 0.9 мм-ийн зузаантай бүх төрлийн зэс тууз үйлдвэрлэж эхэллээ.
Зэс тууз нь цахилгааны сүлжээ болон бага оврын цахилгаан станцуудын гол түүхий эд болдог юм.
Монгол Улс зэс туузыг 100 хувь импортоор авдаг байсан юм. Харин “Эрдмин” компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр гадагшаа урсах валютыг багасгах боломжтой болж байгаа юм.
Зэс тууз нь цахилгаан хэрэгслийн түүхий эд болохоос гадна зэс аяга, таваг болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний бэлдэц болдог ажээ.
“Эрдмин” компани 2008 оноос цэвэр зэсээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт дэвшүүлж 50 гаруй төрлийн цахилгааны зэс голтой кабель болон 6-7 төрлийн уртасгагч утас үйлдвэрлэж байна.
Орхон /МОНЦАМЭ/