Мэдээллийн технологийн 500 ажлын байр зарлав

2019-01-28 132 0

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ)-аас БНСУ-аас захиалга авч, гүйцэтгэл хийх мэдээллийн технологийн 500 нээлттэй ажлын байр зарлалаа.

Энэ талаар НЗХГ-ын дарга С.Сүх-Очир, “Манай байгууллагын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран 100 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү хүрээнд 2019 онд мэдээллийн технологийн салбарт гурваас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэн сонгон шалгаруулж, БНСУ-аас аутсорсинг захиалга авч, гүйцэтгэл хийх өндөр цалинтай ажлын байраар хангах юм” хэмээв.

Мэргэжилтнүүдийг НЗХГ-т болон https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAt8gZX1Av1zPSck_Aiupyvt_lEIKJz9Menrvde8m2bQ1ucg/viewformцахим хаягаар бүртгэж байгаа юм.

“Мэдээллийн технологийн сургалтын төв” 2017 оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх сургалтыг зохион байгуулж иржээ. Мөн “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, эксел программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн найман төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна. Тухайлбал, мэдээллийн технологийг сургалтыг 2018 онд 834 иргэн амжилттай төгссөнөөс 120-ыг нь ажлын байранд зуучилжээ.

Холбоотой мэдээ