Засгийн газар: Эх, хүүхдийг тав хоног АМРААХ саналыг ДЭМЖИХГҮЙ

2018-12-21 728 0

Агаарын бохирдлыг сайжруулах бүсэд амьдарч буй жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг цэвэр агаарт ээлжээр амраах саналыг Засгийн газраас дэмжихгүй.

Тиймээс өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хассан гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Өнгөрсөн лхагва гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн. Ингэхдээ “Ерөнхий сайдаас жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг утааны улиралд Улаанбаатар хотын ойр байгаа амралт, сувиллын газарт амраах үүрэг өгсөн. Үүний дагуу өнөөдөр холбогдох саналаа боловсруулж, Засгийн газарт танилцууллаа.

Нийслэлийн агаарын бохирдолд ихтэй бүсүүдэд нийт 50 мянган хүүхэд, 11 мянган жирэмсэн эх бий. Эдгээр хүмүүсийг дунджаар энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тав хоногт цэвэр агаарт амраахад нийт 8 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, эцэслэн шийдвэрлэхээр болсон” гэсэн юм.

Холбоотой мэдээ