Өнөөдөр он солигдох мөчид ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндаа хандаж үг хэлнэ. Ковидын хүнд хэцүү цаг үед ард түмнийхээ амьдралд жинтэй хувь нэмэр оруулсан үгийг хэлж байсан цаг саяхан.
Харин энэ жил ямар шийдвэр гаргаж, ямар үг хэлэх бол гэдэг ард түмний дунд хүлээлт үүсгэж байна. Уржигдар болсон Тусгаар тогтнолын баярын өдрийн бөхийн барилдаан дээр Ерөнхийлөгчийг орж ирэхэд хүмүүс бухимдаж орилсон. Төрийн өндөрлөгүүдийг эсэргүүцэж, анх удаагаа ард түмэн ийм үйлдэл гаргаж байгаа билээ. Энэ явдал даамжисаар он солигдох мөчид ерөнхийлөгчийг үг хэлүүлэхгүй байх давалгаа сошиал орчинд өрнөж байна.
Гэхдээ тусгаар улсын төрийн тэргүүн хэн байх нь хамаагүй. Төрт ёсны уламжлалаа хадгалж ард түмэндээ хандаж үг хэлэх эрх үүрэгтэй байдаг. Бид улс төрчидийн мунхаг шийдвэрт бухимдаж байгаа ч улсын соёлоо умартаж болохгүй.
Тусгаар тогтносон Монгол улсын ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч ард түмэндээ хандаж үг хэлдэг төрт ёсны уламжлалыг халж болохгүй юм.