Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ

2022-12-07 211 0

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс”компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсы Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлжээ.

Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр 2020-2021 онд уг албан тушаалыг хашиж байхдаа Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайханы хамтаар иргэд, аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан, үйл ажиллагаанд нь саад хийн, хясан боогдуулж их хэмжээний хахууль авсан гэх үйлдлийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан аж.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшдэг байсныг цуцалж, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй.

Гүйцэтгэх захиралаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр өнгөрсөн онд эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдож, АТГ-ынханд шалгуулж байсан ч прокурорын байгууллагаас хэргийг нь хаасан. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Эрдэнэс силвер ресурс”-ийн ашиг орлогоос цугларсан 37 сая ам долларыг Монголбанканд тушаах ёстой байтал Худалдаа, хөгжлийн банканд хугацаатай хадгалж, хүүнээс нь хувьдаа ашиг олсон байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм. АТГ-ынхан уг шалгалтын явцдаа дээрх 37 сая ам,доллар буюу 105 тэрбум төгрөгийг Монголбанканд тушаалгасан байдаг.

Эх сурвалж:Өдрийн сонин

Холбоотой мэдээ