Туул голын бохирдол онц байдал зарлахад бэлэн болжээ

2018-12-21 1544 0

Туул голын бохирдолд онц байдал зарлахад бэлэн болсон гэсэн судалгаа гарчээ. Тиймээс туул голыг хамгаалах бие даасан хуультай болох ёстой гэж өргөдлийн байнгын хорооны гишүүд үзлээ.

Туул голыг тусгай хамгаалалтад авах ёстой гэв

Туул голын ёроолд ураны хог хаясан мэт борхирджээ

Төв цэвэрлэх байгууламж дангаараа туул голын бохирдлын 70 хувийг бүрдүүлж байгаа бол үлдсэн бохирдлыг туул голын дагуу 8 чиглэлээр  үйл ажиллагаагаа явуулж байгаа 225 үйлдвэрээс гарсан хог хаягдал эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ. Зөвхөн 10 газарт судалгаа явуулахад химийн хорт  мөнгөн ус, хүнцэлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин илүү гарчээ.

А.Сүхбат УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч

Туул голын бохирдол хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болсон уу гэдэг асуудал энд сөхөгдөж байна. тухайлбал өнгөрсөн 5-6 жилд төв цэвэрлэх байгуулмжийг засч сайжруулна гэх нэрийн дор 10 орчим тэрбум төгрөг зарлагджээ.

А.Сүхбат УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч

Түүнчлэн туул голоо хамгаалахын тулд түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж хотын удирдлагууд үзэж байна. мөн арьс ширний үйлдвэрлэл технолгийн паркийг нэн түрүүнд байгуулах ёстой гэж байгаа юм.

 

 

Холбоотой мэдээ