МАН-ын генесек Д.Амарбаясгалан зугтсан Н.Удаанжаргалтай солонгост уулзсан уу

2022-11-28 1620 0

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Засгийн Газрын хэрэг эрхлэх сайд Д.Амарбаясгалан тэргүүтэй монголын төлөөлөгчид өмнөд Солонгост амжилттай айлчилсан тухай мэдээ бүхий л хэвлэл мэдээллээр нэгэн хэвийн тексттэй жигд тараагдав. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалт, ноу-хау, техник технологийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах талаар тодорхой санал солилцсон аж.

Гэвч хөшигний ард МАН-ын генсек арай өөр, хувийн шинжтэй ажлаар явсан байж магадгүй аж. Улс төрийн хүрээнийхэн дунд түгж байгаа шивнээгээр бол төмөр замын нүүрсний хэрэгт холбогдоод монголоос оргон зайлсан Н.Удаанжаргал америкаас нисэж ирж Д.Амарбаясгалантай уулзсан гэх мэдээ байна. Тэд Д.Амарбаясгалангийн буусан зочид буудалд ихэд нууц байдлаар уулзаж нүүрсний хэрэг болон Н.Удаанжаргал монголд очих ёстой эсэх талаар нэлдээд нарийн зөвлөлджээ. Тавантолгойн нүүрсний тээвэрт Д.Амарбаясгалан сайдад хамааралтай компаниуд явдаг мөн уурхайн хөрс хуулалт дээр түүнтэй нутаг нэг, МАН-ын нарийн бичиг албан тушаалтай нэгэн оролцдог гэх мэдээлэл тэнэдэг ч яг нотлогдсон зүйл одоо болтол үгүй. Хэрвээ энэ үнэн бол нүүрсний бүлэглэлийн гэх хэрэг нь Аюурсайхан гишүүн сэжиглэгдэх биш харин Д. Амарбаясгалан даргын баг уруу явах нь тодорхой байна. МАН  хэдхэн хоногийн  дараа болох  II бага хурлаараа МАН-ын генсекээ сольж байгаа нь үүнтэй холбоотой байж магадагүй юм. Бидэнд байгаа мэдээллээр Ерөнхийлөгчийн Тамгын дарга Я.Содбаатар Д.Амарбаясгалангийн ажлыг авах аж.

Мэдээллийг нягтлах үүднээс бид удахгүй Д.Амарбаясгалан сайдтай холбогдож албан ёсны тайлбарыг авахыг зорих болно.

Холбоотой мэдээ