ШҮҮХ Д.МОНГОЛХҮҮД ЦАХИМ ГАВ ЗҮҮХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

2022-11-17 41 0

Иргэн Д.Монголхүүг өнгөрсөн тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан цагдааг зодсон гэх хэргээр 12 сарын турш зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан.

Хэргийг эргэн сануулахад, иргэн Д.Монголхүүг өнгөрсөн тавдугаар сард цагдаагийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэх үед саад болж, биед нь халдсан гэсэн үндэслэлээр жилийн турш оршин суугаа БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх шүүхийн шийдвэр гарч байсан юм.

Тэгвэл давж заалдах болон Улсын дээд шүүхийн шийдвэрээр түүнд цахим гав 12 сарын турш зүүж БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ .

Холбоотой мэдээ