МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ДОРНОД АЙМАГ НЬ УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХАМГИЙН ОЛОН ХЭЛМЭГДЭГЧИДТЭЙ АЙМАГ ЮМ

2022-06-06 45 0

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын хэсэг өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймагт ажиллаж байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр болон ажлын албаны бүрэлдэхүүн Дорнод аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссын дарга М.Энхтөр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Энхээ болон холбогдох албаны албан хаагчидтай ажил хэргийн уулзалт хийж, мэдээлэл өгөн, хамтарч ажиллахаар санал солилцлоо.
Түүнчлэн уулзалтын дараа Улсын комиссын ажлын хэсэг Дорнод аймгийн музейтэй танилцан, цагаатгалын хуульд заасан асуудлаар хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөдтэй уулзалт хийлээ.


Дорнод аймаг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн аж байдлын судалгаагаар 3652 иргэн, үүнээс 1712 лам, төр нийгмийн зүтгэлтэн 456, цэрэг 139, энгийн 1315 иргэнийг ял оногдуулснаас 2150 иргэнг цаазлан хороожээ.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдснаас хойшхи хугацаанд хэлмэгдүүлэлтийн хор уршигийг өөрийн биеэр мэдэрч, бие махбодь, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр / нөхөр/ төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нөхөх олговор олгох ажлын хүрээнд Дорнод аймгаас 109 иргэн хамрагдсан байна.

Холбоотой мэдээ