Сүүлийн үед Б.Доржханд гишүүн тэргүүтэй ХҮН-ын нөхдүүд үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой хэмээн гэнэт зарлаж идэвхитэй сурталчилах болсон. Тэд үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийж тогтолцоог өөрчилсөнөөр Монгол улс хөгжлийн замдаа орно хэмээн сурталчилдаг болоод удаж буй. Эрх баригч МАН-ынхан ч үүнийг нь шуурхайлан дэмжиж парламент дахь Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж дэмжихээ илэрхийлж их хуралд өргөн барихаар болоод байна. Үүн дээр нэмж парламент дахь АН-ын бүлэгийн гишүүн С.Одонтуяа дэмжиж үг хэлсэн. Тэгвэл энэ баасан гарагт Блю Скай төвд ХҮН-ынхан жиргээчдийн дунд нэгэн хэлэлцүүлэг зохион байгуулах урилга тараагаад эхэллээ. Энэ хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АН-ыг төлөөлж оролцох бол ХҮН-аас Б.Доржханд, МАН-аас генесек Д.Амарбаясгалан нар оролцож жиргээчидтэй уулзах аж. Эх сурвалжын мэдээгээр ХҮН-ын төлөөлөл Б.Дорхжханд МАН-тай тохирч үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрийн намын нэрээр эхлүүлэхээр тохирсон бөгөөд оронд нь Токиод суух консулын квотыг авахаар тохирсон байх магадлалтай байгаа юм. Тэрч битгий хэл ХҮН-ын дотор Токиод суух консулаар Ө.Мөнхбат гэх залуугийн нэр тодроод байгаа гэлээ. Сошил хэрэглэгчдийн дунд Болушка буюу Болор-Эрдэнэ гэх нийтлэлч бүсгүй консулаар явна гэсэн шуум тарж эхэлсэн боловч дипломат албаныхан түүнийг хүлээн авахгүй гэж дургүйцсэн гэх мэдээлэл байгаа юм.