Мэдээллийн технологийн анхдагч “Амжилт” группийн үүсгэн байгуулагч Ж.Шижир, электроникийн салбарт монгол брэндийг тодорхойлогч Эхлэл компанийн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа нар өөрсдийн компаниудын шилдэг CEO нарын хамтаар “Амжилтаа Эхлүүл” лекцийг 4-р сарын 30-ний өдөр UB PLACE-ийн концертын их танхимд 12:00 цагаас тавих гэж байна.
Орчин үеийн компаний цоо шинэ соёлыг түгээгч, богино хугацаанд шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадсан шилдэг CEO нар нэгдэж залуус та бүхэнд туршлагаасаа хуваалцахаар бэлтгэж байна. Мөрөөдлөө бодит болгоход эхлэл хамгийн чухал “Амжилтаа Эхлүүл” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус лекцэд хүрэлцэн ирснээр залуус та бүхэн олон сонирхолтой илтгэлүүдийг сонсож тархиа цэнэглэн шилдэг амжилттай яваа CEO-нарын үнэтэй зөвлөгөөг авах юм. Мөн Эхлэл болон Амжилт группийн охин компаниудын гарын бэлгүүдийг лекцэнд ирсэн хүн бүрт бэлэглэх болно.