“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД “НОГООН ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2022-03-30 120 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд эхлүүлсэн. Тус хөдөлгөөнд JCI Их Хүрээ салбар байгууллагын хамт олон нэгдэж өөрсдийн малгай төсөл болох “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд 2022 онд 3000 мод тарих санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

JCI Их Хүрээ салбар байгууллагын “Ногоон ирээдүй” төслийн хувьд ЕБС, цэцэрлэгүүдийг моджуулах ажлыг зохион байгуулж, хүүхэд багачуудад байгаль, эх дэлхийгээ хайрлах, зөв дадал зуршлийг хэвшүүлэх сургалт, хүмүүжлийн ажлыг 2012 оноос эхлэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд Нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт амжилттай хэрэгжүүлсэн байна.

Манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлэхээр болсон нь цагаа олсон онцгой ач холбогдолтой үйл явдал гэж үзэж “Ногоон ирээдүй” төсөл 10 жилийн ойн босгон дээрээ “Хамтдаа Ногоон дэлхий Ногоон ирээдүйг бүтээцгээе” уриан дор 3000 мод тарих ажлыг амжилттай эхлүүлж байна.

Тус төсөлд салбар байгууллагын үе үеийн ерөнхийлөгчид, хүндэт сенотарууд болон гишүүд сонирхогчид өөрсдийн хандиваа илгээн манлайлан оролцож байгаа гэдгийг төслийн захирал Ч.Цэлмэг онцоллоо.

 

Холбоотой мэдээ