ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ Ж.БАТ-ИРЭЭДҮЙ ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ БАЙЖЭЭ

2022-03-29 266 0

​Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй Ж.Бат-Ирээдүйн Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын диплом хуурамч байсан нь тодорхой боллоо.
Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам Ж.Бат-Ирээдүйн шинжлэх ухааны докторын дипломыг “улсын чанартай баримт бичигт хамаарахгүй” бөгөөд “шинжлэх ухааны болон шинжлэх ухааны сурган хүмүүжүүлэх ажилтнуудын аттестатчилах улсын системээр эрдмийн зэрэг олгох баримт бичиг биш” хэмээн тодорхойлжээ.


Ж.Бат-Ирээдүй нь 2004 онд Оросын Холбооны Улс дахь Бельгийн “Дэлхийн мэдээлэл дамжуулах их сургууль” гэдэг газар “Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалсан гэж мэдүүлэн, МУИС, ШУА, гадаад улсын хэд хэдэн байгууллагад ажиллаж ирсэн байна.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлын диплом хүчингүй байгаа нь сургалт, судалгааны байгууллагыг мэхэлсэн, судлаачийн ёс зүйг зөрчсөн, Монголын шинжлэх ухааны салбарт гарсан ноцтой үйлдэл тул холбогдох байгууллагууд түүнд хариуцлага тооцох талаар хэлэлцэж эхэлжээ.

Холбоотой мэдээ