Амжилтынхан дэлхийд гарахын төлөө тасралтгүй ажиллаж байна

2018-06-14 196 0


Amjilt.com сайт уншигч та бүхнийхээ цаг завыг хэмнэх үүднээс ярилцлагаа аудио хэлбэрээр хүргэдэг боллоо. Манай өнөөдрийн зочноор “Том-Амжилт” ХХК-ийн захирал ноён Ж.Шижир хүрэлцэн ирээд байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө болон компанийнхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-За баярлалаа. Манай “Том-Амжилт” ХХК 2007 оноос хойш IT болон медиа чиглэлээр мэдээлэл технологийн салбарт 10 жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил манай компанийн 10 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд бид Монголын хамгийн олон веб сайт хийсэн компани болж чадсан. Мөн манайх IOS, Andriodапликейшн, бүх төрлийн веб, видео реклам хийхээс гадна бид ирэх наймдугаар сард монголын анхны 3д хүүхэлдэйн кино болох “Мора”-г нээх гэж байна. Мөн манай компанийн хамгийн гол төсөл болamjilt.com платформ байгаа юм. Аmjilt.com платформ маань үйл ажиллагааны хувьд онлайн сургалтын платформ бөгөөд мөн контент, хичээл номоо худалдахүндэсний сошиал гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар манайх 47 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Миний хувьд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. 10-н жилээ Улаанбаатар хотод 28 дугаар сургуулийг дүүргээд, Боловсролын их сургуулийг Математикийн багш мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалж төгссөн.

-Арвин амжилттай яваа компанийн хувьд танай ойрын болон хэтийн зорилго юу вэ?

-Бидний ойрын зорилго бол хүүхэлдэйн киногоо маш амжилттай олны хүртээл болгох, мөн үндсэн төсөл болох amjilt.com платформоо ирэх намар албан ёсоор нээх юм. Аmjilt.com платформнээгдсэнээр багш нар хичээл зөвлөгөөгөө оруулахаас гадна энгийн хүмүүс ч өөрсдийн номооонлайнаар худалдах, охид бүсгүйчүүд чмөн хэрхэн турах болон нүүр зөв будах зөвлөгөөгөө оруулж зарах боломжтой сошиал үйлдэлтэй платформ болох юм.Одоогоор эхний betta хувилбараа хийсэн байна. Харин хэтдээ бид дэлхийд гарахуйц хүүхэлдэй кино хийж, PIXAR, Dreamworks, Waltdisneyшиг маш алдартай анимейшн студи болохоор төлөвлөн ажиллаж байна. Харин IT болон програм хангамж тал дээр amjilt.com платформоо хөгжүүлж, facebook, twitter, instagramшиг сошиал мөртлөө сургалтынүйл ажиллагаатай, онлайн контент худалддаг платформ болгож, олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ жилийн хувьдamjilt.com платформоо дотоодынхоо 700 мянга орчим оюутан сурагчдад бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна. Цаашид урд, хойд хөршүүдээс болон дэлхийн зах зээлээс хэрэглэгч татах хэтийн зорилготой байна.

-“Том-Амжилт”ХХК байгуулагдаад 10 жил болж буй юм байна. Эргээд өнгөрснөө дурсахад анх хэрхэн эхэлж байв?

-Бидний түүх гэвэл 10 жилийн өмнө би нэг найзтайгаа нийлж, жижиг интернет төвийн ашигладаггүй,дөрөвхөн хүн суух л талбайтай жижигхэн хэсгийг түрээслэж эхэлж байлаа. Тэр үед хүүхдүүд ихээр ордог интернетийн хажууд байсан болохоор хүүхдүүд тоглож байхдаа янз бүрийн хараал хэлэхээр манай үйлчлүүлэгч нар гайхаж хойш урагшаа хараад л их л хөгтэй эхэлж байлаа. Анхны оффисын маань яг хажууд 00 байдаг байсан. Эхэндээ эвгүй байсан ч сүүлдээ дасчихаж билээ. Ингэж л эхэлж байлаа. Дараа нь хоёулаа байж байгаад манай найз хувийн бизнес эрхэлж “Эхлэл” гээд бренд байгуулаад монголд төдийгүй олон улсад бараа бүтээгдэхүүнээ гаргадаг компани болсон. Харин би ганцаар урагшилсаар нэг ажилтантай болоод 3, 4 гэсээр нэг л мэдэхэд 10 жил болоод улам өргөжсөөр 50 орчим ажилтантай болсон байна.

– Аmjilt.com-гплатформболгож хөгжүүлснээр хүмүүст яг ямар үр өгөөжтэй юм бэ. Мөн танайх үүнийг өргөтгөж, хөгжүүлснээрээ яаж ашиг олох юм бэ?

-Платформ гэдэг нь програмчлал шаардсан веб сайтыг хэлээд байгаа юм. Дан веб бол үзчихээд л зогсчихдог. Facebooк-г бас платформ гэдэг шүү дээ, нэг нэгэнтэйгээ найз болж, чатлаж, хоорондоо мэдээлэл солилцох зэргээр маш олон үйлдэл хийдэг. Үүнтэй адил манайх бас асар олон үйлдэлтэй програм хангамж юм. Харин үүнийгээ онлайнд тавьж байгаа болохоор платформ гээд байгаа юм. Багш нар жишээлбэл, өөрийнхөө хичээл, ном товхимолыг текст, аудио, бичлэг, PDF гэхчилэн төрөл бүрийн хувилбараар байршуулж, зарж борлуулж мөнгө олох боломжтой. Мөн нөхөх, дугуйлах, бөглөх бүх төрлийн тест, шалгалтын материал ч оруулах боломжтойгоороо давуу талтай. Энэмэтчилэн хэрэглэгчид маань нэг нэгэндээ өөрсдийн оюуны бүтээлээ худалдан борлуулж, ашиг олж, нөгөө хэсэг нь хэрэгтэй мэдээлэл хичээлээ худалдаж авч харилцан ашигтай байх юм. Багш нар үнэгүй хичээл тавиад дараа нь үнэ тавьсан ч болно. Тэгэхээр маш олон хүн тэндээс суралцах боломжтой болно. Би багадаа 10 жилд сурч байхдаа сургуулийн багш нараас гадна бусад сургуулийн мундаг багш нарын олон хичээлийг үзэх юмсан гэж боддог байсан. Их сургуульд байхдаа ч өөр их сургуулийн үлгэр жишээ болсон багш нарын хичээлд сууж үзэх юмсан гэж боддог байлаа. Тэр үед гэхдээ ийм боломж байгаагүй. Энэ хүслээсээ үүдэж энэ ажлаа хийж эхэлсэн. Манай платформ хөгжснөөрөө ямар ч хүн гэрээсээ ажлаасаа, унаанд явж байхдаа хүртэл интернеттэй бол дуртай багшийнхаа хүссэн хичээлийг гар утас компьютерээс татаж судалж мэдэх давуу талтай болж байгаа юм. Мөн дээрээс нь хамт хичээл үзэж байгаа оюутан сурагчтайгаа холбогдож ойлгохгүй зүйлсээ нэгэндээ зааж, нэгнээсээ асууж зөвлөж ойлгож авах боломжтой. Хичээл тавьсан багштайгаа хэдийд ч холбогдож зөвлөгөө заавар авах боломж бүрдсэн нь энгийн худалдааны ч юм уу мэдээлэлийн ч юм уу бусад төрлийн сайтнаас эрс ялгаатайг харуулж байгаа юм. Мөн багш нар сурагчидаа Facebook групп шиг бүлэг үүсгэж харилцах боломжтой болсон. Анги ангиар нь ч ялгадаг юм уу, аль эсвэл сонгон, гүнзгий, хоцрогдолтой гэх мэт. Эсвэл зөвхөн англи хэлний групп үүсгээд тухайн хичээлээ тэндээ оруулж хоорондоо харилцаж болно. Ерөнхийдөө танхимд явагддаг сургалтыг онлайн хувилбартай болгож байна гэсэн үг. Ингэснээр багш нар өөрсдийн оюуны бүтээлээ худалдаж ашиг олж байхад нөгөө талаараа суралцагсад онлайнаар маш хялбараар хурдан суралцах юм. Бас багш нарт тулгардаг нэг асуудлыг хөнгөхөн шиидчихэж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр багш нар ер нь ажлын компьютер дээрээ нэг хичээлээ хадгалаад эсвэл гэртээ, гар утсандаа, хэвлэмэл байдлаар энд тэнд хадгалаад түүнийгээ эрж хайхад төвөгтэй болгосон байдаг бол үүнийг нэг газар төвлөрүүлж болно. Мөн заавал DVD, CD, ном болгох шаардлагагүйгээр илүү зардал хөнгөлөж байгаа юм. Ном CD бол эколог бус бол онлайнд тавиул маш эко болно. Багш нар хичээлээ оруулах ажлыг ч маш хялбараар бүрдүүдж өгсөн болохоор бүртгүүлж чадахгүй хэмээн эмээх хэрэггүй.

-Одоогоор хичнээн хэрэглэгч бүртгүүлсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар 10 мянган хэрэглэгч байна. Гэхдээ эдгээр хэрэглэгчид маань ямар нэгэн маркетинг сурталчилгаагаар бүртгүүлээгүй. Урсгалаараа нэмэгдэж бүргэгдсэн хэрэглэгчид байгаа.

-Мэдээлэл технологийн салбарт ажиллахад тулгамддаг ямар асуудлууд байдаг вэ?

-Ер нь бол манай IT салбар сайхан салбар. Ямар нэгэн төрөөс дарамт шахалт байдаггүй. Дээрээс нь хөрөнгө оруулалт нээх шаардаад байдаггүй. Харин ажлаа мэддэг мундаг эскпертүүд, програмистууд их ховор байдаг. Үүний гол шалтгаан бол МУИС, ШУТИС-н сургалтууд маш чанар муутай учраас төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллах оюутнууд ховор байдаг. Энэ бол асуудал. Уг нь 10 жилдээ хамгийн сайн сурдаг байсан хүүхдүүд их сургуульд ордог ч даанч тэднийг олигтой сургаад төгсгөчихдөггүй тал ажиглагддаг. Манай салбар байнга шинийг сурч хөгжиж байх ёстой салбар. Гэтэл манайх энэ салбарыг дагаж хичээлийн хөтөлбөрөө сольж шинэчилдэггүй, аль өнгөрсөн үеийн хөтөлбөрөөр хичээлээ заагаад байдаг нь чанаргүй оюутанг бэлдэхэд хүргэдэг. Багш нар бас орчин үеээ дагаж хөгжиж суралцах ёстой шүү дээ. Тухайн цагт яг ямар хэл, ямар программ тренд болж буйг багш нар үргэлж түрүүлж мэдэж байж, түүнийгээ оюутнуудаа эзэмшүүлж байж чадварлаг төгсөгчтэй болно. Харин манайх энэ тал дээр хүний нөөцийн асуудлаа өөрсдөө шийдээд явдаг л даа. Хүмүүс сайн мэдэх байх. Манайх хажуудаа “Амжилт” мэдээлэл технологийн академитай. Үүндээ веб хөгжүүлэгч, 3д анимэйшн, график дизайн, автокад, IOS, Android аплейкшн хөгжүүлэгч чиглэлээр 3 сарын хугацаанд мэргэжилтэн бэлтгэдэг. Эндээсээ манайх шилдэг оюутнуудаа компанидаа ажилтнаар авдаг. Ер нь онгироод хэлэхэд манайх 3 сарын хугацаанд МУИС, ШУТИС-н програм хангамжаас илүү мэргэжилтэн бэлтгэдэг шүү.Манайх яваандаа академиа дээд сургууль болгохоор зорьж байна. Дээд сургууль болгосноор заавал 4 жил сурж байж ажилд оролгүй наана нь төгсөхөөсөө өмнө ч ажилтай болж, мөнгө олж, хажуугаар нь суралцах боломж бүхий нарийн хөтөлбөрөөр бид төгсгөнө. Энэ оноос эхэлж дээд сургууль болгож элсэлтээ авна. Иймээс хүний нөөц бол хамгийн чухал асуудал юм гэдгийг онцолмоор байна.

-“Том-Амжилт”ХХК энэ салбарт 10 жил ажилласан туршлагаасаа салбарынхандаа зөвлөгөө өгч болох уу?

-Ер нь бол хамгийн гол асуудал бол хүний нөөц гэдгийг дээр дурдсан. Гайгүй хүн гардаад бэлдэж байтал нөгөөх нь ажлаасаа гарах эсвэл тусдаа гараад явчихдаг. Тэгэхээр хүний нөөцийг хэрхэн сайн ажиллуулах талаар суралцах хэрэгтэй байх. KPI гээд хүнийг бүтээмжээр нь цалинжуулах арга барилд суралцаж, хүнийг чөлөөтэй ажиллах, таатай нөхцлийг бүрдүүлж өгөх гэх мэтээр ажилчдынхаа бүтээмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Хүний нөөцөө хөгжүүлэх дэмжих тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Би ч энэ тал дээр одоо ч суралцаж байна. Дээрээс нь зөвхөн монголын буюу local зах зээлээс бус гадагшаа бизнесээ гаргаж, гаднаас adsverve-ээс ам.доллар олдог ажил хийх хэрэгтэй. Гэхдээ манайхан гаднаас мөнгө олно гэхээр хэдэн зуун сая ам.доллар олно гэдэг. Тэгэх шаардлагагүйгээр 50, 100 доллар олдог олон ажил хийвэл их ашиг олно. Манайх бол дотоодоос болон гаднаас ашиг олж буй ч манай хэтийн зорилго гол ажил маань amjilt.com платформ болон монголын анхны 3д хүүхэлдэйн кино болох “МОРА” хоёроо бренд болгож дэлхийд гаргахаар ажиллаж байна.

-Маш сонирхолтой яриа өрнүүлсэн ноён Ж.Шижир захиралдаа баярлалаа. Танай компанийн цаашдын ажилд өндөр амжилт хүсээд сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Миний ганц том зорилго бол amjilt.com- ooэцсээ хүртэл хөгжүүлж, олон улсад ч хэрэглэх онлайн сургалт болгож дэлхийд гаргахаар зорьж байна. Facebook, twitter шиг монголоос гарсан анхны хүчирхэг сошиал онлайн сургалтыг amjilt.com-оороо бүтээнэ, үүнийхээ төлөө зүтгэнэ. Эцэст нь чадна гэдэгтээ ч итгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.

https://soundcloud.com/amjiltamjilt/amjilt-com-platform?utm_source=clipboard&utm_campaign=wtshare&utm_medium=widget&utm_content=https%253A%252F%252Fsoundcloud.com%252Famjiltamjilt%252Famjilt-com-platform 

Холбоотой мэдээ