Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан уу

2021-12-03 356 0

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын тансаглал дуусаагүй байтал ахин нэг хэрэг хэвлэлээр шуугиж эхэллээ.  үйлдвэрийн удирдлага болох Х.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяа нар Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод айлчлахдаа 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл гарсан.

Тодруулбал, тус үйлдвэрийг барьцаанд тавьж, зээл авлаа гэсэн юм.

Хэдийгээр “Эрдэнэт” үйлдвэрээс уг мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөөгүй ч тэд зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан байна. Улмаар зээлийн мөнгө шууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орохгүй хэрэгцээтэй үедээ татах байдлаар зээлийн гэрээ хийгдэх процесс үргэлжилж байгаа аж.

 

Холбоотой мэдээ