Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 72 664 хүрлээ

2021-12-03 257 0

БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг гарч олон нийт анхаарлаа хандуулж байна. Монголчууд энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж www1.president.go.kr сайтад санал цуглуулж байгаа юм. Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг аж. Монгол охинтой холбоотой саналын тоо одоогоор 72664 хүрээд байгаа юм. Иргэд өргөдлийн хугацаа дуусахаас өмнө саналаа өгснөөр, монгол охин дөрвөн солонгос охинд зодуулсан хэргийг БНСУ-ын Ерөнхийлөгчийн анхааралд хүргэх боломжтой. Өргөдөлд саналаа өгөх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.

Холбоотой мэдээ