Ерөнхий сайд Эрээний боомтын төмөр замын асуудлаар хуралдаж байна

2021-11-29 161 0

Covid-19 халдварын шинэ хувилбар болох ”Омикрон” вирусийн тархалт гарч эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд хилээ хааж эхэлсэн. Тэгвэл уг вирусийн тархалтыг барих, бууруулах зорилгоор БНХАУ-ын Эрээн хот хариу арга хэмжээ авч, хилийн асуудлыг чатгатгаж эхэлсэн.

Тэгвэл Эрээний төмөр замын асуудлаар Монгол Улсын тал яг одоо хуралдаж байна. Хилийн асуудал хариуцсан холбогдох яамд болон Улсын онцгой комисс, Ерөнхий сайдтай уулзаж хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Мөн өнөөдөр (2021.11.29) өдөр 14 цагт Боомтын үндэсний зөвлөлтэй дахин хуралдаж Засгийн газар гаргасан шийдвэрээ танилцуулах юм байна. Иймд Эрээний боомтын төмөр зам тодорхойгүй хугацаагаар хаагдах нь үнэн бололтой.

Дашрамд дурдахад, Хятадын тал төмөр замын тээврийг өмнө нь зогсоож байгаагүй. Энэ удаад шинэ вирусийн халдвараас шалтгаалж Төмөр замын тээврийг чангатгаснаар Монгол Улсын эдийн засгийг сөргөөр нөлөөлж, санхүүгийн хямралд өртөх өндөр магадлалтай. Эрээн хотын шинэ корона вирустэй тэмцэх ажлын албанаас өчигдрөөс /2021.11.28/ эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор хүний гараар савлаж боосон бүх төрлийн барааг нэвтрүүлэхийг хориглож байгаа юм байна.

Тодруулбал, Эрээн хотын Шинэ корона вирустэй тэмцэх ажлын албанаас гаргасан албан бичигт:

“Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас /хүний гараар сав баглаа, боодол хийдэг бүх бараа бүтээгдэхүүнийг/оруулахыг зогсоолоо. Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас өмнө нэгэнт хилээр орж ирсэн дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар задлахыг зогсоож, хэрхэн шийдвэрлэхийг тухайн үед мэдэгдэнэ” гэв.

Холбоотой мэдээ