Ч.ӨНӨРБАЯР: Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль нэрийн дор иргэдийн мэдээлэл хайх үндсэн эрхийг үгүйсгэж байна

2021-11-25 418 0

УИХ дахь АН бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Ганбат “АН Монгол Улсын хоёр баганын нэг. Ардчилсан намыг байгуулахад монголын ард түмэн 30 жил ардчиллын замналаар явж байж бүтээсэн. Хоёр сонгуульд манай нам удаа дараа амжилтгүй оролцсон. Гэхдээ олон нийт АН эвээ олоосой, хуулийн дагуу яваасай гэх хүлээлт байгаа. Иймээс бид үүнд нийцүүлэн хичээж ажиллана” гэлээ.

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр “Өмнө нь манай намын бүлгийн дарга УИХ дээр хэлэлцэгдээд явж байгаа Хувь хүний нууцын мэдээллийн тухай хууль дээр тав хоногийн завсарлага авсан. Зарчмын хувьд болохгүй зүйл байгаагаас хэлэлцэгдэх явцад хасагдана гэж найдаж байна. Үндсэн хуульд гурван төрлийн нууц байдаг. Төрийн нууц, байгууллагын нууц, хувь хүний нууц гэж. Эрх баригч нар хуучин засаглаж байхдаа байгууллагын нууцын тухай хуулийг их өргөн тавьж байсан. АН-ын үед нийтийн сонсголын хууль, шилэн дансны хууль гэхчилэн хуулийн шинэтгэлийг хийж байсан. Одоо орж ирж байгаа хуулийн нэрийг сонсохоор гоё байдаг. Хувь хүний мэдээллийг хамгаалах гээд. Гэдэс дотрыг нь задлаад үзэхээр тэрнийхээ эсрэг байдаг. Өнөөдөр албаны нууц гэх нэрийн дор эрхтэн дархтан өөрийн хууль бус үйлдлийг халхавчилдаг болсон. Иргэдийн мэдээлэл хайж олох үндсэн эрхийг үгүйсгэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ