Н.АЛТАНХУЯГ: Төмөр зам Монгол, Оросын хамтарсан хамгийн дампуу байгууллага

2021-11-25 352 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.25/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ “Гадаадаас зээл авалгүй л яах вэ. Гэхдээ эрхэм гишүүд нэг зүйлд анхаармаар байна. Тэр зээлээрээ юу босгож, бүтээж байгаа вэ гэдгээ анхаармаар байна. Надад нэг горимын санал байна. Хэдүүлээ УИХ-аас Ажлын хэсэг байгуулмаар байна. Төмөр замын асуудал дээр. Нэг их шалгаж, ухаад байхгүй ер нь төмөр зам цаашид яаж явах ёстой, яаж амьдрах ёстой юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Үндсээр нь юм аа хийхгүй бол Монгол, Оросын хамтарсан хамгийн дампуу байгууллага байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ