“Өвлийн идэш” арга хэмжээг 11 сарын 25-наас 12 сарын 02-ны өдрийг дуустал болно

2021-11-24 32 0

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг 2021 оны 11 сарын 25-наас 12 сарын 02-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Уудам Монгол орны минь өнцөг булан бүрт бэлтгэж ирүүлсэн, гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл малын мах, сүү, цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдхүүн болон шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр худалдан борлуулна.
Мөн орон нутгаас өвлийн идшээ шууд захиалан авахыг хүсвэл Монгол шуудангийн хүргэлтийн үйлчилгээг ашиглан төв цэнгэлдэх хүрээлэнд хүргүүлэн авах боломжтой.

Холбоотой мэдээ