Хотын захиргааг 1.5 тэрбум төгрөгөөр нүүлгэнэ

2021-11-22 315 0

“Богд зонхова” хөшөөний 32 тэрбум төгрөгийн асуудал нийгмийг бухимдуулж байх зуур Нийслэлтэй холбоотой асуудал мөн л иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Ирэх сардаа багтаан Хотын захиргааг нүүлгэх тухай хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдэж байсан. Тэгвэл энэ нүүлгэлтийн ажилд 1.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. 500 сая нь нүүлгэлтийн ажилд, нэг тэрбум төгрөгийг нь нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэхэд зарцуулна гэж тооцсон байна. Яармаг руу хотын захиргааг нүүлгэх ажилд тухайн бүс орчмын оршин суугчид тийм ч дуртай биш байгаа. Учир нь одоо ачааллаа дийлдэггүй автозам нь хотын захиргаа нүүгээд ирчихвэл улам ачааллаа дийлэхээ байна хэмээн үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ