“Дунд нуур”-ын мөс цөмөрч, суудлын автомашин нууранд суужээ

2021-11-08 285 0

Архангай аймгийн Түвшрүүлэх сумын “Дунд нуур”-ын мөс цөмөрснөөс суудлын автомашин нууранд суужээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Ё-гийн “Королла Филдер” загварын суудлын автомашиныг 9 цаг ажиллаж, нуурын мөснөөс татаж гаргасан байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Цагаан нуур”-ын мөс цөмөрч “Супер-Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэд тус нууранд суусан байна. Хоёр зорчигч автомашиныхаа тэвшин дээр байсан бол нэг хүн нь усанд осолджээ.

Холбоотой мэдээ