Монголоос Япон руу зорчиж буй иргэд гурав хоног тусгаарлагдана

2021-11-08 262 0

Япон Улсын Засгийн Газар коронавирусийн тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээгээ чангатгах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн Монгол Улсаас Япон Улс руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс хойш тусгаарлах байранд гурав хоног тусгаарлагдах болсон байна. Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тооцох аж. Тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж буй бөгөөд гурав дахь орноор дамжин Япон Улсад зорчиж буй иргэдэд мөн адил хамаарах аж.

Холбоотой мэдээ