О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨХИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ

2021-11-04 133 0

О.Цогтгэрэл даргатай АН-аас энэ сарын 5-нд намын “Онц Их хурал-ыг зохион байгуулахаар товлоод буй. Үүнтэй холбогдуулан М.Тулгат даргатай АН-аас тус онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй хэмээн мэдэгдэл гаргаж буйгаа мэдээлсэн билээ. Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “С.Эрдэнэ дарга аль хэдийн байр сууриа тавиад өгчихсөн. Үнэхээр эвлэрээд хамтармаар байгаа бол Улсын дээд шүүхэд М.Тулгат даргыг бүртгүүлэх гэж байгаа бичиг баримтыг зөвшөөрцгөө. Маргааш юу шийдэх гэж байгаа нь тодорхойгүй. Индэр дээр гарчихаад хэдэн хууччуулаа муулах байх л даа.

Манай нам нэг зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. МАН-ын даргын зөвлөхийн хамаарал бүхий хүмүүстэй хамтран ажиллах боломжгүй. Яагаад гэвэл өөр намын даргын зөвлөх хийгээд явж байгаа хүн” гэлээ.

Холбоотой мэдээ