ЭМЯ: Хоногт 16 хүн нас барсны хоёр нь 20 хүртэлх настай байв

2021-10-21 62 0

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын хоногийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийн графикаа нийтэллээ.

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1744 тохиолдол шинээр бүртгэгдсэний 917 нь нийслэл Улаанбаатарт, 827 нь орон нутагт илэрчээ. Түүнчлэн 6064 хүн сүүлийн хоногт эдгэрсэн сайн мэдээ байна.

Харамсалтай нь 20 хүртэлх насны хоёр, 41-60 насны хоёр, 61-80 насны найм, 81-ээс дээш насны дөрвөн хүн, нийт 16 хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас баржээ.

Холбоотой мэдээ