Д.Хаянхярвааг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

2021-10-21 84 0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу аравдугаар сарын 18-нд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гаргасан. Түүний цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч буй. Иймд үргэлжлүүлэн цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт прокуророос шүүхэд ирсэн байна.

Шүүх хурал 10:00 цагт товлогдсон бөгөөд одоогоор эхлээгүй болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэв. УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм.

Улсын ерөнхий прокурорын хэвлэлийн албанаас, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгаад, 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Холбоотой мэдээ