Петровис О.Содбилэг АИ92 шатахууныг яаралтай татан авалт хийхээр Роснефттэй амжилттай гэрээ хийжээ

2021-09-23 309 0

 

Манай улс стратегийн гол бүтээгдэхүүн болох шатахууны хомсдолд ороод 7 хонож байна. Иргэд клонкууд дээр хонож оочерлоод нилээд удлаа. Уул уурхайн яамнаас урд хөршөөс түргэн шуурхай шатахуун авахаар болсон гэж мэдэгдэл хийсэн ч тээвэрлэлт удаж ирэхээр байсан юм. Харин үндэсний томоохон компани болох НИК-ийн ТУЗ-ийн дарга О.Содбилэг ОХУ-руу явж Роснефть компанитай уулзаад эхний ээлжинд 9 сард 1500тонн АИ92, 10 дугаар сард 44мянган тонн АИ92 авахаар тохиролцоонд хүрчээ. 9 дүгээр сарын үлдэгдэл болох АИ92 шатахууныг эхний ээлжинд яаралтай тээвэрлэлт хийлгэхээр болсон байна.

Ямартай ч Г. Ёндон сайдаас урьтаж О.Содбилэг асуудлыг намжааж чадсан том гэрээг амжилттай үзэглэлээ.

Холбоотой мэдээ