СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-13 насны гурван хүү автомашин хулгайлжээ

2021-09-21 91 0

Сүүлийн өдрүүдэд автомашины хулгайн хэргүүд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал өчигдөр Тоёота приус- 20 маркийн автомашиныг айлын хашаанд байхад нь 12-13 насны гурван хүүхэд бүлэглэн хулгайлсан хэрэг гарсан байна. Мөн зогсоолд байршуулсан автомашинуудыг хулгайлсан хэргүүд гарч байгаа аж.

Тиймээс нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчид тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камертай газар тавьж өөрсдийн эд хөрөнгөө хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ