УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар тээвэрчдийг ХОХИРООЖ байна гэв

2021-09-10 134 0

Цагаан хад, Гашуун сухайт боомтод тээвэрлэлт хийж буй жолооч нар УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын буруутай үйл ажиллагаанаас болж хохирч байгаа гэх асуудал цахим орчинд тарж, анхаарал татаж эхэллээ.

Тодруулбал, 2021 оны 8-р сард 785 жолооч БНХАУ-руу тээвэрт явж байсан боловч Н.Амарзаяагийн шийдвэрээр “бөмбөлөг” үүсгэх нэрийдлээр жолооч нарыг квотоос хасч эхэлжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг уурхайгаас 50 жолооч, 5 уурхайгаас нийт 250 жолооч явах квоттой байгаа аж. Үүнээс үүдээд квотоос хасагдсан 500 жолооч тусгаарлалтад байгаа. Улмаар 750 жолооч ажилгүйдлийн түвшинд шилжээд байгаа аж.

Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэний хамаарал бүхий “Ульхан сар” ХХК “Тэнгэрийн транс” ХХК “Сан тээвэр” ХХК-иуд нь давхар чиргүүлтэй 50 гаруй машин тээвэрт явж байсан 250 машины квот руу шууд дайран орсон үйлдэл боллоо гэдгийг тээвэрчид хэлж байна.

Нөгөө талаар монгол жолооч нарыг “шахаж” хятад жолооч нарыг тээвэрт явуулах гэж байна уу гэх хардлага байгаа гэлээ.
Мөн Н.Амарзаяа сууршлийн бүсэд үйлчилгээнд ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь ногоон бүсээс гаргаснаас болж жолооч нар зам дээр ус байхгүй олон хоногийг өнгөрөөж байгаа нь эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхэнд ноцтой халдаж байгааг онцолж байна.

Засгийн газраас төлөөлж очсон Н.Амарзаяа, УИХ-ын хуралд ард түмнээ төлөөлж сонгогдсон А.Адъяасүрэн нарын увайгүй, сэтгэлгүй энэ үйлдэлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТА анхаарлаа хандуулна уу

Холбоотой мэдээ