ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Манай улс ОХУ-ын Спутник вакцины 20 мянган тун татан авч, уг вакцинаар 65-аас дээш насны иргэдийг дархлаажуулсан юм. Тэгвэл эдгээр иргэд хоёрдугаар тунгийн дархлаажуулалтдаа өнөөдрөөс эхлэн хамрагдах боломжтой болжээ.
Спутник вакцины давтан тундаа хамрагдах иргэд дараах цэгүүдэд очиж вакцинаа хийлгэх боломжтой:
Баянгол дүүргийн – 43 дугаар сургууль
Баянзүрх дүүргийн – 69 дүгээр сургууль
Сонгинохайрхан дүүргийн – 81 дүгээр сургууль, Нэгдсэн эмнэлэг
Сүхбаатар дүүрэг – Дөрөвдүгээр сургууль, 68 дугаар цэцэрлэг
Чингэлтэй дүүрэг – Аврагч спорт хороо
Хан-Уул дүүрэг – Монгол Солонгос коллеж
Багануур дүүрэг – Эрүүл мэндийг дэмжих төв
Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
Налайх дүүрэг – Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв