АТГ-ын дэд даргыг томилох нээлттэй сонсголыг долдугаар сарын 6-нд товлов

2021-06-22 121 0

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсголын тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэв.

Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргын санал болгосноор тус газрын дэд даргыг УИХ зургаан жилийн хугацаатай томилдог болсон. Ингэхдээ УИХ томилгооны сонсгол хийхийг хуульчилсан билээ.

Тэгвэл АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаараа Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргалыг санал болгосон байна.

Ийнхүү АТГ-ын дэд даргыг томилох сонсголын товыг долдугаар сарын 6-ны өдөр тогтохыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжив.

Ташрамд дурдахад, анх удаа хуулийн байгууллагын удирдах албан тушаалтныг томилохдоо олон нийтэд нээлттэй сонсгол явуулах гэж байгаа нь энэ юм.

Холбоотой мэдээ