Европын холбоо руу 8 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлоно

2021-06-22 121 0

Монгол Улс Европын Холбоо (ЕХ) руу экспортлох амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүний жагсаалтыг 2020 онд Европын Комисст хүргүүлсэн. Тухайлбал, чацаргана, чацарганын бүтээгдэхүүн, хонины ноосоор хийсэн био бордоо, хушны самар, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс шир, ноос, утас, даавуу, сарлагийн хөөвөр, торомны ноос мөн дайвар мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, өлөн гэдэс болон бусад бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд экспортлох, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Энэ хүрээнд Монгол Улс-Европын Холбоо хоорондын амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний асуудлаар албан ёсны анхдугаар уулзалтыг өчигдөр цахимаар зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам хийх бөгөөд эхний ээлжид ЕХ-ны зах зээлийн шаардлагын дагуу өлөн гэдэс, зөгийн бал дахь эм, пестицитийн үлдэгдлийн хянах төлөвлөгөөг боловсронгуй болгох, мөн чацаргана, хонины ноосоор хийсэн бордоо зэрэг зарим бүтээгдэхүүний экспортод тавигдах эрүүл ахуйн шаардлагыг тодорхой болгож ажиллахаар тогтов.

Холбоотой мэдээ