Ховд голын эргээс нэр, нас, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олдлоо

2021-06-22 348 0

Баян-Өлгий аймгийн төвөөс урд зүгт 12 километрт, Бугат сумын төвөөс урд зүгт зургаан километрт Хатуу багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар Ховд голын эрэгт хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдрийн 21:34 цагт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 12 км замыг туулан 21:44 цагт хэргийн газарт очиж нэг цаг 21 минут ажиллаж нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргажээ. Улмаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгсөн байна.

 

Холбоотой мэдээ