УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАРЫН УРИЛГААР БАЯРТ ОЧСОН ХҮМҮҮСЭЭС КОРОНАВИРУСНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2021-03-12 356 0

Баянгол дүүргийн Монгол Ардын намын 2-р байр ойрдоо хөл хөдөлгөөн ихтэй. Чих тавихнээ эрх баригч намын сүр дуулиант Зуун жилийн ойн баяр тус дүүргээс сонгогдсон Ж.Ганбаатар гишүүний олон өдөр дамнасан “найр наадам”-аар үргэлжилсээр байна. Хэдэн сарын турш гэртээ хоригдсон монголчууд хөл хорио суларсан дариуд аж амьдралаа дээшлүүлэх гэж ядаж явахад Их хурлын эрхэм гишүүн Ж.Ганбаатар тойргийн иргэдээ цуглуулж энгэрийг нь цоолж, будаа гурилаар мялааж, өөрийн рейтингээ өсгөхөө мартсангүй. Энэ нь ч сүлжээ дэлгүүрийн “том босс”-д хурууны үзүүрээр хийх ажил нь мэдээжийн хэрэг. Гэвч өдрөөс өдөрт хэдэн арваар нэмэгдээд буй Корона вирусний халдварын тоо өсөхийн хэрээр гишүүний бөөгнөрөл үүсгэж буй “энгэр цоолох” ажил ч эд эрчимжээд буй нь гайхал төрүүлнэ. Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй, эх үүсвэр нь судлаад мэдэгдэхгүй байгаа хэд хэдэн тохиолдол эрх баригч намын “том толгойт” гишүүний сонгогдсон тойрогтоо зохион байгуулж буй Зуун жилийн ойн арга хэмжээтэй давхцсан нь энгийн нэгэн тохиолдол биш бололтой.

Энгэрээ цоолуулсан иргэдийн дундаас коронавирусний хэд хэдэн батлагдсан тохиолдол илэрснийг халдвар хамгааллын дэглэмээ умартсан амандаа маскгүй, ардын дунд “баатар” болсон Ж.Ганбаатарын захиалгаар нуун дарагдуулж байна гэх яриа чих дэлсэх боллоо. Коронавирусний уршгаар Цагаан сарын баяраа хоёр жил тэмдэглээгүй монголчууд Ардын намын түүхэн ой эх орон даяар өргөн дэлгэр болохыг суваг солин үзэж ёстой л өнөө Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгийн …Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ…” гэгч боллоо. Иргэд нь хоолтой хоолгүй, цалинтай цалингүй гэрийн мухар сахиж, үйлчилгээний газрууд 50 хувийн дүүргэлттэй орлогоо хасуулж, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд сурах эрхээ боолгосон энэ цаг үед эрхэм гишүүн Ж.Ганбаатарт “энгэр цоолж” эрсдэлтэй үед вирус тараахаас өөр хийх ажил байхгүй юм гэж үү? Амны хаалтгүй, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, нэг метрийн зай байтугай миллметрийн зайгүй тэврэлдэж, үнсэлдсэн гар хөлөө барилцсан эдгээр хүмүүсийг энгэртээ зүүсэн тэмдэг нь вируснээс хамгаалж даанч чадсангүй. Та бүхэнд эргэн сануулхад одоогоос 2хон жилийн өмнө УИХГ Ж.Ганбаатар сонгогдсон тойргийнхоо буюу Баянгол дүүргийн өндөр настнуудыг хүлээн авч, Сар шинийн гарын бэлэг гардуулах үеэр 83 настай иргэн М нас барсан хэрэг гарч байсан билээ. Ард иргэдийг амьдралын боломж тааруу байгааг далимдуулан настайчуудыг агааргүй орчинд бүхэл бүтэн хоёр цаг хүлээлгэснээс болж заримынх нь даралт хөдөлж, ингээд гарын бэлэг тарааж эхлэхэд олон цаг хүлээж, бухимдсан настайчууд бие биенээсээ өрсөж гарын бэлгээ авах гэж үймж, шахалдаж, тэрүүгээр нэг юм болох хооронд 83 настай хөгшин олны хөлд ухаан алдаж унасан юм билээ. Түргэн тусламж дуудахад цаг алдалгүй ирсэн ч талийгаач тусламж авалгүй амьсгал хураасан. Ахмад настнуудад өгсөн гарын бэлэг нь нэг кг гурил, нэг уут чихэр, дурсгалын сувинер л байсан. Гарын бэлэг нь цугласан хүмүүсийнхээ тоонд хүрэхээргүй цөөхөн байснаас зарим нь дайрсан гэх яриа ч байдаг. Энэ бүгдээс хархад эрхэм гишүүн Ж. Ганбаатар нь явсан газар бүртээ гай дуудаж явдаг хар мөртэй нэгэн бололтой …

Холбоотой мэдээ