2020 оны сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөв

2019-09-27 762 0

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр танилцуулсанчлан ирэх онд болох сонгуульд зориулан 43 тэрбум төгрөг зарцуулахаар 2020 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.

Энэ дүнг задалбал:

  • УИХ-ын сонгуулийн зардал – 20.5 тэрбум 
  • Орон нутгийн сонгуулийн зардал – 16.6 тэрбум 

Сонгуультай холбогдуулан

  • Цагдаагийн ерөнхий газарт – 1.0 тэрбум
  • Улсын бүртгэлийн ерөнхий газарт – 4.8 тэрбум
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар – 0.1 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн байна. 

 Эх сурвалж: Сангийн яам

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргө барьсан. УИХ энэ чигээр нь баталбал ирэх онд болон сонгуульд улсын төсвөөс 43 тэрбум төгрөг зарцуулах нь. 

Холбоотой мэдээ