Ард нийтийн санал асуулгын зардал 29 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарлаа

2019-09-09 754 0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах талаар тогтоолын төслийг хэлэлцэж байна.

СЕХ-ны дарга Д.Содномцэрэн, Санал асуулгыг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногт УИХ товлон зарлах хуультай. Хуульд үндэслэн СЕХ аравдугаар сарын 23-ны өдөр буюу шийдвэрээс хойш 40 дэх хоногт зохион байгуулахаар товлоод байна.

Зардлын хэмжээг СЕХ-ны саналыг үндэслэн, УИХ батална. СЕХ-ноос 14.5 тэрбум төгрөгийн санал оруулсан. Дээр нь цагдаа, УБЕГ-ын, бүх шатны Захиргааны байгууллагын зардлыг оруулж 29 тэрбум төгрөг болж байна.

УБЕГ-ын дэд дарга Дэлгэрсайхан, Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар сонгуулийн санал өгөх насны 2 сая 109 мянган иргэн байна. Нэрсийн жагсаалт гаргахад СЕХ болон сум, дүүргийн ЗДТГ-тай хамтран эцсийн байдлаар нэрсийн жагсаалт гаргана. Тухайн өдөр хүртэл 18 нас хүрэх иргэнийг санал асуулгад оролцуулна. Сард дунджаар 3100 хүн нас нэмдэг.  

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төсвийн тодотгол хийх нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал. Зардал нэмэхийг ОУВС-гаас хориглосон байгаа. Гэхдээ Үндсэн хууль бол онцгой асуудал учир зохицуулж болох байх. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэвлэн  нийтэд түгээх, иргэдэд тайлбарлан таниулах зэрэг зургаан өөр зардал бүхий ажил байгаа юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Арваннэгдүгээр сарын эхний хагасын байдлаар мэдээ авахад өдөртөө 8-11 градус хүйтэн байхаар байна.

З.ЭНХБОЛД: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛЫН АЛИНЫГ СОНГОХЫГ АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУЯ

ЕТГ-ын дарга З.Энхболд, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан уг саналын хуудсанд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн нэг асуулгыг нэмж оруулах санал гаргаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу? гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна. Ард иргэдийнхээ өгсөн хариулт шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна.

Ингэснээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улстөрчдийн барьцаанаас ангижруулж, улс орон тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулийн асуудлаар явуулах санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төслийг нэн даруй УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж өгөхийг хүсье” гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурийг байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

З.Энхболд: 30 тэрбум төгрөг зарцуулаад 3 асуулт асуух хуулийн боломжтой. Одоогоор УИХ нэг асуулт асуухаар төлөвлөж байгаа тул хоёр дахь асуулт  болгож Ерөнхийлөгчийн саналыг авч үзэхийг хүсэж байна 

Тэрбээр 30 тэрбум төгрөг зарцуулаад 3 асуулт асуух хуулийн боломжтой. Одоогоор УИХ нэг асуулт асуухаар төлөвлөж байгаа тул хоёр дахь асуулт  болгож Ерөнхийлөгчийн саналыг авч үзэхийг байнгын хорооны гишүүдэд санал болгов.

Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсээс дараах тайлбар хийлээ. Тайлбарт, УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярилцаж байна. Дэгийн тухай хуульд ард нийтийн санал асуулгыг нэг удаа 3-аас дээшгүй асуултаар явуулна гэж заасан. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулга “нэг асуулттай, хоёр хариулттай” гэж заасан тул энэ хуулиа баримтална гэв. 

О.Содбилэг: Санал асуулга явуулах зардал 29 тэрбум төгрөгийг хэмнэх боломж байна уу? Яагаад гэвэл “Дэмжинэ, дэмжихгүй” гэсэн хоёрхон хариултаас сонгох энгийн асуулга байна л даа. Гараар тоолж болохгүй юү? 

С.Бямбацогт: Санал хураалтад ард иргэдийн олонх нь оролцвол санал хураалтыг хүчинтэй гэж тооцно. Ирц хүрэхгүй бол ард иргэд дэмжээгүй гэж үзэж, одоогийн хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 8 жил ярихгүй гэж хуульчилсан.

Д.Содномцэрэн: Санал асуулгын тухай хуульд ард нийтийн санал асуулгыг хурууны хээгээр бүртгэнэ, саналын хуудсыг  машинаар тоолох зохицуулалттай. Тиймээс гараар тоолох боломжгүй юм. 

Эх сурвалж: gogo.mn

Холбоотой мэдээ