Маргааш тэгшээр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

2019-08-31 748 0

Шинэ хичээлийн жил эхэлж, нийслэлийн авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан маргааш тэгш, нөгөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 22-нд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж, хичээлийн шинэ жил хүртэлх амралтын өдрүүдэд тэгш, сондгой тоогоор улсын дугаар нь төгссөнөөс хамаарч хөдөлгөөнийг нь хязгаарлахаар болсон юм. 

Иймд маргааш буюу бямба гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай тэвэрийн хэрэгсэл дугаарын хязгаарлалт тогтоосон бүсчлэлд хөдөлгөөнд оролцохыг 08.00-20.00 цагийн хооронд хориглох юм.

Холбоотой мэдээ