ОХУ Хятадаас үртэй жимс импортлохгүй байхаар шийджээ

2019-08-01 830 0

ОХУ наймдугаар сарын 10-наас эхлэн Хятадын үртэй жимснүүдийг халдвар тараана гэх шалтгаанаар импортлохоо зогсоохоор болжээ. Энэ талаар тус улсын мал аж ахуй, эрүүл ахуйн хяналтын байгууллагаас өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр зарласан байна.

Тодруулбал хар чавга, тоор, чангаанз, интоор, лийр, алим зэрэг жимснүүдийг Хятадаас импортлохгүй байхаар шийдсэн аж.

Хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын мал аж ахуй, эрүүл ахуйн хяналтын байгууллагын төлөөлөгч “2019 оны наймдугаар сарын 10-наас эхлэн Хятадаас ОХУ-д экспортлох жимснүүдийн нийлүүлэлтийг албан шаардлагаар зогсоохоор боллоо. Хятадад үйлдвэрлэсэн уг жимснүүд чанарын шаардлага хангаагүй, халдвар тараах магадлалтай учраас энэхүү шийдвэрийг гаргасан” хэмээн тайлбарлажээ.

Уг байгууллага Хятадын жимс үйлдвэрлэлийн газруудтай танилцаж, жимсний хадгалалт, баглаа боодолд хяналт шалгалт хийж, Хятадын талтай зөвлөгөөн хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Tass

Холбоотой мэдээ