“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбооны санаачилгаар, тус холбооны 20 жилийн ойн хүрээнд УБТЗ, ИНЕГ, “ДЦС-4” ТӨХК гэсэн дөрвөн байгууллагын залуучууд оролцсон “Залуусын манлайлал-хөгжлийн гарц” уулзалт энэ сарын 7, 8-ны өдөр Эрдэнэт хот, Орхон аймагт зохион байгуулагдлаа. Тус уулзалтад 80 гаруй төлөөлөгч оролцож, хамтдаа хөгжлийн тухай ярилцаж, суралцан, хамтран ажиллах дөрвөн талд санамж бичиг байгуулсан байна. Тэд Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай мөн танилцав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын Холбоо, УБТЗ-ын Залуучуудын байгууллага, ИНЕГ-ын Залуучуудын Холбоо, “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбоо оролцсон уулзалтын үеэр “Өөрийгөө шинэчлэх хүч” сэдэвт илтгэлийг “JCI Mongolia academy”-ийн багш, илтгэгч Ч.Анхбаяр тавьж залуусын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
У.Цэрэнбат






