Эрдэнэтийн хүүхдүүд баяраа тэмдэглэж байна

2019-07-02 780 0

Орхон аймгийн ЗДТГ, ИТХ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран энэ өдөр “Хүүхдийн баяр- Хүслийн баяр” соёл, урлагийн өдөрлөгийг А.Амарын талбайд зохион байгууллаа. Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн, найруулагч Д.Отгонбаатар Ерөнхий найруулагчаар ажилласан, 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон тоглолт болов. Уг тоглолтонд Хүүхдийн ордон, Соёл, урлагийн цогцолборын дэргэдэх дугуйлан, “Энэрэл” төвийн авьяаслаг сурагчид оролцлоо. Энэ үеэр Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулан, шагнаж урамшуулсан.
   “Хүүхдийн баяр-Хүслийн баяр” өдөрлөгийн үеэр олон төрлийн спортын уралдаан явагдаж, төв зам автомашингүй, тэвэр дүүрэн бэлэгтэй хүүхдүүд Эрдэнэт хотын гудмыг чимж байна.

У.Цэрэнбат
Б.Баттөгс

Холбоотой мэдээ