Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбоо “Манлай гэр бүл-2019” ёслолын үйл ажиллагааг өнөөдөр 9 дэх жилдээ зохион байгууллаа. Нийгэм, хамт олныхоо дунд нэр төртэй ажиллаж хөдөлмөрлөн, залуу хойч үедээ үлгэр дуурайлалтай хослон амьдарч, үр хүүхдүүдээ зөв өсгөж хүмүүжүүлсэн уурхайчин 10 гэр бүлд дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж, ар гэр, анд нөхөд нь баяр хүргэв. Мөн Манлай гэр бүлийн гэргий нарыг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дурсгалын тэмдгээр шагнасан.
Эрдэнэт үйлдвэрийн Технологийн сургуулийн ажилтан Ш.Очиржамц, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ц.Чимэддулам нарын гэр бүл, Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун, “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, тасгийн эрхлэгч Д.Оюунбат нарын гэр бүл, Ус хангамжийн цехийн хэсгийн мастер Б.Төмөрбаатар, Ё.Отгонтуяа нарын гэр бүл, Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн ачигч, уусгагч Л.Эрдэнэбат, Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч Б.Бадамжав нарын гэр бүл, Дулааны цахилгаан станцын Үйлдвэр техникийн албаны дарга Б.Бат-Эрдэнэ, Технологийн сургуулийн багш Н.Сэлэнгэ, “АЦХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл, Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехийн инженер Д.Нямжав нарын гэр бүл, Засвар угсралтын цехийн гагнуурчин Э.Оюунболд, Засвар механикийн заводын хэвчин Б.Оюунцэцэг, Спорт цогцолборын дасгалжуулагч, ОУХМ Б.Ганзориг, ахлах арга зүйч С.Алтантуяа нарын гэр бүл, Дулааны цахилгаан станцын ахмад ажилтан А.Ганбаатар, Аж ахуй үйлчилгээний албаны ажилтан Б.Энхтөр нарын гэр бүл, Засвар угсралтын цехийн засварчин А.Эрдэнэцогт, И.Уранчимэг нарын гэр бүл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны “Манлай гэр бүл”-ээр шалгарлаа.
У.Цэрэнбат









